АРХАНГАЙ АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Arkhangai.gov.mn

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн 25-нд зохион байгуулдаг. Энэ сарын “Шуурхай зөвлөгөөн” 73 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Аймгийн Засаг даргаас өвөлжилтийн бэлтгэлийг хангахад анхаарах, дутуу ажлуудаа гүйцээх, ковид-19 цар тахалтай тэмцэх ажлаа эрчимжүүлэх, төрийн байгууллагын албан хаагчид халдвар хамгааллын дэглэмээ сахих, урьдчилан сэргийлэх, соён гэгээрлийн ажилд манлайлал үзүүлэхийг сануулж байлаа.

Цаашид удирдах ажилтны “Шуурхай зөвлөгөөн”-ий журамд өөрчлөлт оруулж, илүү ажил хэрэгч хэлбэрээр зохион байгуулахаар болсноо Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Бадрах хэллээ.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан аймгийн ЭМГ, МХГ, ОБГ, Цагдийн газрын дарга нар мэдээлэл хийв.