АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ

Arkhangai.gov.mn

Аймгийн Онцгой Комисс /АОК/ хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

- Шуурхай штабын бүтцийг шинэчлэв.

- Урлаг соёл, спортын арга хэмжээг заалны 50 хувийн дүүргэлттэйгээр нээхээр боллоо.

Засгийн газрын хуралдаанаар 11 сарын 1-ээс эхлэн ковидын 3-р тунгаа хийлгэсэн иргэдэд урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр хийхийг зөвшөөрсөн.

Энэ дагуу манай аймагт ч 11 дүгээр сарын 1-ээс эхлэн Биеийн тамир спортын газрын заал ард иргэдэд нээлттэй болж байна.

Болзошгүй эрсдлээс хамгаалах зорилгоор урлаг, спортын заалаар үйлчлүүлэх иргэд вакцины бүрэн тундаа хамрагдсан байх шаардлагатай ажээ.

Одоогоор аймгийн БТСГ-т ковидын шинжилгээ авах түр цэгийг байгуулан ажиллуулж байна. Заал нээж байгаатай холбогдуулан 11 сарын 1-ээс өмнө ковидын шинжилгээ авах цэгийг өөрчлөх юм.