АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ

Arkhangai.gov.mn

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр /2021.11.01/ Иргэний танхимд хуралдаж, 11 тэргүүлэгчээс 9 тэргүүлэгч оролцож 81,8 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Тус хуралдаанаар 11 асуудал хэлэлцэж, 9 асуудлыг шийдвэрлэлээ. “Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр” батлах тухай, “Гавьяат үйлстний нэрэмжит болгох” журам батлах тухай асуудлуудыг хойшлууллаа.

Хэлэлцэн баталсан асуудлууд Үүнд:

1. Монгол Улсын Боловсролын их сургуулийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнуулахаар уламжлах тухай

2. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар уламжлах тухай

3. Газар тариалан, хадлан тэжээл, бэлтгэх, техник, тоног төхөөрөмжийн түрэсийн үнэ, тариф тогтоох тухай

4. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай

5. Өмчийн тухай

6. 2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, зориулалт, байршлын саналыг уламжлах тухай

7. Ковид цар тахлын өнөөгийн байдал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц үр дүнгийн талаар аймгийн Засаг даргын мэдээлэл

8. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид тусламж үзүүлэх тухай

9. Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг, хяналт, шалгалтын ажлын талаарх мэдээлэл.