ЦАГДААГИЙН ГАЗАР ШИНЭ БАРИЛГАТАЙ БОЛНО

Arkhangai.gov.mn

Архангай аймгаас УИХ-д сонгогдсон гурван гишүүн эдгээр өдрүүдэд Цэцэрлэг хотод ажиллаж байна. Өнөөдөр /11 сарын 28/ аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Архангай аймагт 2022 онд улсын төсвөөс 290 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд Цагдаагийн газрын барилгын ажил төсөвт суугджээ. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр камержуулалтын ажлыг бүрэн шийдэхээр төлөвлөж байна.Түүнчлэн Цагдаагийн албан хаагчийн ур чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд бусад улс оронд мэргэжил дээшлүүлэх, туршлага судлахыг дэмжиж ажиллахаа УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага илэрхийлж байлаа.