СУМДЫН БАГИЙН ЗАСАГ ДАРГА, ТӨРИЙН САНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Arkhangai.gov.mn

Аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс сумдын багийн Засаг дарга, төрийн сангийн мэргэжилтнүүдэд чадавхжуулах сургалтыг хийлээ. Сургалтаар статистикийн мэдээллийн нэгдсэн сан, түүний хэрэглээ, статистикийн салбарын хууль, эрхзүйн орчин үйл ажиллагаа, хүн амын өрхийн мэдээллийн сангийн заавар ашиглалт, программын талаар цогц сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг аймгийн Засаг дарга М.Батжаргал нээж , ЗДТГ-ын дарга Ц.Бадрах, ТЗУХ-ын дарга Ш.Гомбодорж, СТСХ-ийн дарга Ж.Мөнхбат, Статистикийн хэлтсийн дарга Б.Адъяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.