ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Arkhangai.gov.mn

Эрдэнэбулган сумын Ирээдүй цэцэрлэгийн багш хүүхдүүдтэй ёс зүйгүй харилцаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд 2021 оны 12 сарын 02-ны өдөр тавигдсан. Нийгмийн сэтгэлзүйг эмзэглүүлсэн бичлэг, тухайн цэцэрлэгийн багш, удирдлагуудтай холбоотой асуудалд арга хэмжээ авахаар аймгийн Засаг даргын Орлогч даргаар ахлуулсан Ёс зүйн зөвлөл хуралдлаа. Дээрх асуудалтай холбогдуулан аймгийн ГБХЗХГ, Цагдаагийн газар, Боловсролын газраас эрх зүйн хүрээний хяналт,шалгалт,тодруулгуудыг хийн ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, Ёс зүйн зөвлөлийн саналууд нэгтгэгдсний дараа Ирээдүй цэцэрлэгийн багш, удирдлагуудад авах арга хэмжээ тодорхой болох юм. Ажлын хэсэг, хамтарсан багууд шуурхай ажиллаж байгаа бөгөөд ирэх Даваа гарагт эцсийн шийдвэрийг мэдээлэх юм.