АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

Arkhangai.gov.mn

2021 оны 12-р сарын 02-ны өдөр Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдав. Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нээж хэлэлцэх асуудал, дотоод журмыг хэлэлцэн баталсан юм.

Хуралдаанаар

1.Аймгийн ИТХ, тэргүүлэгчдээс 2021 онд зохион байгуулсан ажлын тайлан

2.Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүний сард төлөх орлогын албан татварын хэмжээг тогтоох тухай

3.Аймгийн 2021 оны төсөвт зохицуулалт хийх тухай

4.Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх

5.Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлангийн тухай

6.Архангай аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай

7.Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

8.Аймгийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөө батлах тухай

9.Аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай

10.Аймгийн 2022 оны төсвийг батлах тухай

11.Сумдад 2022 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.