‘’ИРГЭДЭЭ СОНСОЁ’’ УРИАН ДОР ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Arkhangai.gov.mn

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгосон. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, нийгмийн бүх түвшинд тэгш оролцоотой байхад анхаарч аймгийн ЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөл, ‘’Тэгш тусгал ТББ’’ хамтран “Иргэдээ сонсоё” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг төрийн бүх шатны байгууллагуудтай хамтран ярилцах, тэдний дуу хоолойг сонсох, хууль эрхзүйн орчны хэрэгжилтийн талаар хэлэлцэх, эрхийн талаар ойлголтыг бий болгох зорилготой юм. Мөн өдөрлөгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, цаашид хийхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож, зөвлөмж гаргалаа. Тус өдөрлөгт аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Бадрах тэргүүтэй төрийн байгууллагын удирдлагууд, мэргэжлийн холбоод, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн гишүүд идэвхитэй оролцлоо.