АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

Arkhangai.gov.mn

Онцгой байдлын газар нь 2021 оны үйл ажиллагаагааны тайлангийн хурлыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Хуралд аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат, Хууль хүчний тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын дарга нар оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандаж баярын мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.Энэ үеэр  гамшгаас хамгаалах ариун үйлсээ нэр төртэйгээр биелүүлж, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажил мэргэжлээрээ хамт олноо манлайлсан шилдэг алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Тус газрын 2021 оны “Тэргүүний офицер”-оор Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга дэд хурандаа Д.Цэрэндорж,

“Тэргүүний салаа”-аар Гал түймэр унтраах, аврах 51 дугаар ангийн ахлах дэслэгч Ё.Баасансүрэн салааны захирагчтай 4 дүгээр салаа

“Тэргүүний бүлэг”-ээр Эрэн хайх, аврах салбарын дэслэгч Б.Мөнхбаяр бүлгийн даргатай 2 дугаар бүлэг

“Тэргүүний гал сөнөөгч”-өөр Гал түймэр унтраах, аврах 51 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Эрдэнэбат

“Тэргүүний аврагч”-аар Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлах ахлагч Ш.Булгантогтох,

“Тэргүүний жолооч”-оор Гал түймэр унтраах, аврах 51 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ж.Отгонбаатар,

“Тэргүүний эмэгтэй”-ээр Онцгой байдлын газрын бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлагч Ж.Ариунсайхан

“Тэргүүний үйлчилгээний ажилтан”-аар Эрэн хайх аврах салбарын үйлчлэгч Д.Дондогмаа нар тус тус шагнууллаа.

Онцгой байдлын газрын нийт алба хаагчдын цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.