ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭГЧ-2021 ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Arkhangai.gov.mn

Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит ‘’Чанарыг эрхэмлэгч’’ шагналаар Төвшрүүлэх сумын ‘’Багахангай’’ ХХК-ий хамт олон шагнагдлаа.
 ‘’Багахангай’’ ХХК-ий үйлдвэрлэсэн Таван булаг-Улаанбуудайн 1-р гурил, Таван булаг- Арвайн гурил нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж эрүүл хүнсээр тодроод байна. 
Шагналыг аймгийн Засаг дарга М.Батжаргал,Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга Д.Хүрэлсүх нар гардуулан өгч БАЯР ХҮРГЭЛЭЭ.