АРХАНГАЙ АЙМАГ АДУУ, ҮХЭР, ХОНИН СҮРГИЙН ТООГООР УЛСДАА ТЭРГҮҮЛЖЭЭ

Arkhangai.gov.mn

40 дэх удаагийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг 5,561,448 мал тоолуулж, улсын хэмжээнд адуу, үхэр, хонин сүргийн тоогоор тэргүүлжээ.

Үүнээс Хонь-2,934,759

Ямаа-1,486,709

Үхэр-722,075

Адуу-416,238

Тэмээ-1,667 тус тус тоологджээ.

Эрдэнэмандал сум 485,489 мал тоолуулж аймагтаа тэргүүлсэн байна. Үхэр сүргийн тоогоор /72,088/ Өндөр-Улаан сум, адуун сүргээрээ /36,414/ Цэнхэр сум, тэмээн сүргээрээ /758/ Өгийнуур сум, хонин сүргээрээ /313,912/ Эрдэнэмандал, ямаан сүргээрээ /122,766/ Цэцэрлэг сум тус тус тэргүүлжээ.