ХАЛИА ТОГТСОН БАЙРШЛУУДАД МЭРГЭЖЛИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА.

Arkhangai.gov.mn

Эрдэнэбулган сумын нэг, дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрийн тодорхой байршлуудад халиа үүсч айл өрх, албан байгууллагад хүндрэл тулгараад байна.

Аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат, аймгийн Онцгой байдлын газрын дарга Д.Эрдэнэбаатар нар халиа тогтсон байршлуудын нөхцөл байдалтай танилцлаа.

Улмаар аймгийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн байгуулагуудын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж халиа тогтсон газруудад ажиллан, авах арга хэмжээний талаар дүгнэлт боловсруулж байна. Ажлын хэсгээс ирсэн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн албан байгууллага / 3,4-р багийн өрхийн эмнэлэг/ айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, суваг, шуудууг сэтлэх, гол горхины гольдролд өөрчлөлт оруулах зэрэг боломжит арга хэмжээг авч ажиллах юм.