ДОТОР, МЭДРЭЛ, ГЭМТЭЛ, МЭС ЗАСЛЫН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Arkhangai.gov.mn

Огноо: 2022-01-14

 

Сонгон шалгаруулалтын нэр:

Засгийн газрын 2021 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 67 дугаар тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 2 дэх хэсгийн 2.17, 2.18 дахь заалтыг үндэслэн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчээр дотор, мэдрэл, гэмтэл мэс заслын төрөлжсөн мэргэжлийн эмчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Нийгмийн даатгалын хэлтэс нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчээр ажиллах сонирхолтой  мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Төрөлжсөн мэргэжлийн эмч нь тухайн мэргэжлийн дагуу иргэн (даатгуулагч)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах үйл ажиллагаанд оролцох үндсэн чиг үүрэгтэй ажиллана.        

Төрөлжсөн мэргэжлийн эмчид тавигдах ерөнхий шаардлага:

· Эмчлэх эрхийн лицензтэй их эмч

· Мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, ял шийтгэлгүй байх

· Эмчийн мэргжлийн зэрэгтэй байх / ахлах ба түүнээс дээш/

· Анагаах ухааны магистраас дээш боловсролын зэрэгтэй;

· Багаар ажиллах, үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай;

· Эрүүл мэндийн байгууллагын нэгж хэсгийг удирдаж байсан туршлагатай байх.

Бүрдүүлэх материал:

· Нэр дэвшүүлсэн байгууллагаас гаргасан ажил байдлын болон мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй тухай тодорхойлолт

· Нэр дэвшүүлсэн байгууллагын  санал

· Нэр дэвшүүлэх саналыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл    

· Нэр дэвшигчийн өөрийн хүсэлт;

· Анкет (төрийн албан хаагчийн 1-р маягтаар);

· Цахим үнэмлэхийн хуулбар;

· Боловсролын диплом, мэргэжлийн болон мэргэшлийн зэргийн үнэмэлэхийг нотариатаар батлгаажуулсан хуулбар;

· 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;

Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын төрөлжсөн мэргэжлийн эмчид тавигдах шаардлагыг хангаагүй болон бүрдүүлэх материалыг дутуу ирүүлсэн мэргэжилтнийг сонгон шалгаруулалтанд бүртгэхгүй.

Хугацаа:

Нэр дэвшигчийн материалыг 2022 оны 02.10 -02.14-ны өдрийн 12 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар хүлээн авч 2022 оны 02.14-ны өдрийн 14.00 цагт нээнэ. Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авч болно.

Нийгмийн даатгалын хэлтэс утас: 70332659, 99071122