УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР БОЛЛОО

Arkhangai.gov.mn

Сар бүрийн 25-нд зохион байгуулагддаг аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо.

Аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газраас харьяалах чиглэлээрээ авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл явдлын талаар удирдах ажилтнуудад мэдээлэл хийв.

Аймгийн ГХБХБГ-аас 2022 онд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, аймгийн түүхт 100 жилийн ой угтсан арга хэмжээнүүдийн талаар нэгдсэн ойлголт өглөө. /100 жилийн ой угтсан арга хэмжээ, аян, уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулна/.

Аймгийн Засаг даргын зүгээс удирдах ажилтнуудад дөрвөн төрлийн үүрэг даалгавар өглөө. Үүнд:

1. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг нэр төрлөөр нь жигд ханган биелүүлэх, орлого төвлөрүүлэлт, тасарч байгаа орлогыг биелүүлэхэд онцгой анхаарч ажиллах

/ эрхлэх хүрээний сум, агентлагууд/

2. 2022 оны төсвийн тодотголтой холбоотой шаардлагатай санал хүсэлтийг холбогдох тооцоо судалгааны хамт ирүүлэх / эрхлэх хүрээний сум, агентлагууд/

3. Аймгийн 100 жилийн ойг угтсан бүтээлч ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны А/274 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулах, хариуцсан байгууллагууддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хамтарч ажиллах

4. Урин дулаан цаг ирж бүтээн байгуулалт, барилга замын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдал, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор байгууллагын үйл ажиллагааг хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, байгууллагын орчин, зам талбайн хүүхэд зорчиход аюулгүй байдлыг хангаж тодорхой арга хэмжээ авч ажиллах.

Засаг даргаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг ирэх сарын шуурхай зөвлөгөөнд танилцуулдаг уламжлалтай.