ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ГАМШГИЙГ БУУРУУЛАХ СЭДЭВТ ХАНГАЙ-21 ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ДАДЛАГА БОЛНО

Arkhangai.gov.mn

“Хангай-21” олон улсын сургалт дадлага манай аймагт энэ сарын 14-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Аймгийн ЗДТГ, ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам хамтран энэ удаагийн сургалт дадлагыг газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.

Гамшгийн хор уршгийг арилгах, хамтарсан туршлага солилцох сургалт дадлагад ОБЕГ, АНУ-ын элчин сайдын яам болон зургаан аймгийн төлөөлөл оролцох юм. АНУ-ын Элчин сайдын яамнаас ковидын эсрэг өөрийн улсад авч хэрэгжүүлж байгаа бодлого төлөвлөлтөө сургалтын үеэр танилцуулах ажээ.

Олон улсын сургалт дадлагын бэлтгэл ажлыг бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байна. Бэлтгэл ажлын хүрээнд генерал Б.Ууганбаяр аймгийн Засаг даргатай уулзан мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, шийдвэр гаргах түвшний бүх талын оролцоог хангаж орон нутагтаа зохион байгуулагдаж байгаа олон улсын чанартай дадлага сургалтаас олон талын мэдээлэл авч нутагшуулан хэрэгжүүлэхийг сануулж байлаа.

Хангай-21 олон улсын сургалт дадлагыг сахилга, дэг журамд онцгой анхаарч зохион байгуулна хэмээн зохион байгуулагчид хэлж байна.

May be an image of 2 people, people sitting, people standing and indoor