Засаг даргын мэндчилгээ


Эрхэм хүндэт Архангайчуудаа

Уугуул нутгийн минь түмэн олон ахан дүүсээ

Миний нутгийн ажилсаг хөдөлмөрч Арын сайхан хангайн түмэн маань өөр өөрсдийн ажилладаг салбар бүрдээ бахархам сайхан амжилт гаргаж амжилт бүтээлээр өрнүүн байгаад сэтгэл тэнэгэр байна.

Арханггай нутгийн цог золбоо төгс хүүхэд, залуучууд улс аймаг, тив дэлхийн тавцнаа эх орныхоо нэрийг дуурсган мандуулж бахдам амжилтуудыг гаргасаар байна.

Хамтын хүч дэмээр ололт амжилтаа  бататган, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, айл өрх бүрийн амьдрал ахуйг дээшлүүлэн бүтээлчээр ажиллаж хөдөлмөрлөцгөөе. 

Эрхэм Та бүхний хүсэл болгон  тань  биелж  хүн  бүр  инээд   хөөртэй, эрүүл энх,  өргөө  хотлоороо  дүүрэн жаргалтай байхын ерөөлийг өргөе.    

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.БАТЖАРГАЛ